Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу 2022 оны 6-р сарын 23- ны 10:00 цагаас Монгол улсын түүх хичээлээр Хүмүүн ахлах сургууль дээр эхлэх тул Шалгуулагч нар шалгалтад ирэхдээ

  • Иргэний үнэмлэх(гадаад паспорт, ТҮЦ машины зурагтай лавлагаа, 16 нас хүрээгүй бол зурагтай тодорхойлолтоо сургуулийн захирлын тамга, гарын үсгээр баталгаажуулж, төрсний гэрчилгээний хамт авчирна)
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан хуулбар байж болно)
  • Бүртгэлийн хуудас (баталгаажсан)
    -Суудлын хуваарь (хэвлэмэл)
    Зэрэг 4 бичиг баримт авчирна. Бусад зүйлсийг оруулахгүй учир орхиж ирнэ үү

Шалгуулагчдадаа амжилт хүсье 🎉🎉🎉