Төрийн албаны тухай хуулийн 2019 оны шинэчилсэн найруулгатай холбогдуулан Хүний нөөцийн аудитыг Төрийн албан зөвлөлийн

  • Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах реферэнт Д.Нармандах,
  • Сонгон шалгаруулалтын газрын реферэнт О.Батнасан,
  • Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын шинжээч П.Оюунчимэг,
  • Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Энхтулга,
  • Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын ахлах зохион байгуулагч Ж.Гүррагчаа,
  • Хүний нөөцийн удирдлага, аудытын газрын ахлах шинжээч Д.Бишүүгарам нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 9 сарын 21-ний өдөр тус байгууллагад хийлээ.

Хүний нөөцийн аудитаар “Чадахуйн зарчмын хэрэгжилт”-ийн хүрээнд  Төрийн бүтээмжийн сэргэлт, төрийн албан шинэтгэл, хүний нөөцийн менежмэнт, төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаандаа чадахуйн зарчмыг хэрэгжүүлж байгааг үнэлж дүгнэх зорилгоор 3 дэд зорилт, 24 асуудлын хүрээнд шалгалт хийж, асуудлыг оношилж ажиллав.