Тус олимпиадад химийн-30, биологийн-30 багш өрсөлдсөнөөс Биологийн төрөлд Цээл сумын ЕБС-ийн багш Н.Болор-Эрдэнэ тэргүүн байр, Жаргалант сумын ЕБС-ийн багш С.Пүрэвдаваа 2-р байр, Архуст сумын ЕБС-ийн багш Г.Саранхүү 3-р байранд тус тус шалгарсан бол Химийн төрөлд Баянчандмань сумын ЕБС-ийн зөвлөх багш Г. Цэрмаа тэргүүн байр, Эрдэнэ сумын ЕБС-ийн багш Ө.Ганчимэг 2-р байр, Бүрэн сумын ЕБС-ийн багш Д.Мөнхтуяа 3-р байранд шалгарлаа.
Сурагчдын 2 ангилалд 30 сургуулийн 62 сурагч өрсөлдсөнөөс: Биологийн дунд ангийн төрөлд- Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Б.Өлзийдэлгэр 1-р байр, Б. Мишээл 2-р байр, Баянцагаан сумын сургуулийн сурагч Ц. Баатархүү 3-р байр
Химийн дунд ангийн төрөлд-Баянчандмань сургуулийн сурагч Саруулсайхан 1-р байр, Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Цэрэнлхам 2-р байр, Зуунмод 4-р сургуулийн сурагч Мөнхбаяр 3-р байранд шалгарсан.
Биологийн ахлах ангийн төрөлд-Эрдэнэ сумын сургуулийн сурагч Оюун-Эрдэнэ 1-р байр, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Б.Түшиг 2-р байр, 4-р сургуулийн сурагч Г.Маралмаа 2-р байр, Батсүмбэр сургуулийн сурагч Бодьсанчир 3-р байр
Химийн төрөлд: Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Б.Түшиг 1-р байр, Г.Эгшиглэн 2-р байр, Заамар сумын ЕБСургуулийн сурагч Б.Цолмонтуяа 3-р байр эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Бүх багш, сурагчдадаа баяр хүргэж амжилт хүсэе