ЕБС-д ирвэл зохих 28 багшаас 26 багш ирж 2 ковидоор халдварласан. Нийт 493 суралцагчид ирэхээс 479 сурагч ирж ирц 96%-тай ковидоор өвчилсөн хүүхэд байхгүй байна. Дотуур байранд 114 сурагч  ирэхээс 105 сурагч ирж ирц 92%. Ариутгал халваргүйтлийг хичээл эхлэхээс өмнө 3-4 удаа хийж, 8 автомаксаар ариутгал хийлээ. Арутгалын бодисын нөөц 7 хоногийн нөөцтэй.  Цэцэрлэг ирвэл зохих 27 багш ажилчдаас 24 багш ажилчид ажиллаж 3 багш өвчтэй, ковидоор өвдсөн хүнгүй, 75 хүүхэд ирэхээс 65 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж ковидоор өвдсөн хүүхэдгүй байна. Ариутгал халваргүйтлийг 7 хоногт 2-3 удаа, ариутгалын бодис 10 хоногийн нөөцтэй байна. 2 настай хүүхдээ 3 сарын 1-ээс хүлээн авах бэлтгэл хангаж 4 гэр цэцэрлэг бэлдсэн. Шинэ цэцэрлэгийн барилгын ажил суурийг тавьсан. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд 20 эцэг эх иргэдээс санал асуулга авч 25 эцэг эх иргэдэд  ЭЕШ-ын талаар танилцуулга тарааж 12-р ангийн 20 сурагчдад ЭЕШ-д бүртгүүлэх шалгалт өгөх чиглэлээр зөвлөгөө зөвлөмж өглөө. 3 ангийн камер ажиллахгүй байсныг үзэж, засаж янзлах үүрэг өглөө.