✍️Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд Монгол улсын “Зөвлөх багш” нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар ойлголтоо нэгтгэх, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөний хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-ЗӨВЛӨХ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт, зөвлөгөөнийг 2022 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

📌 3 өдрийн турш зөвлөх багш нар:
✍️2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилттой танилцаж, хэрэгжүүлэх арга туршлагаа хуваалцаж
✍️Боловсролын хөгжлийн чиг хандлага, бодлого менежментийн талаарх ойлголтоо нэгтгэж
✍️Мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран хөгжих арга замаа тодорхойлж
✍️Сургуулийн менежмент, Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйн санаа, туршлагаа хуваалцаж
✍️Орон нутгийн багшийн хөгжлийн төлөвлөгөө боловсрууллаа. Мөн энэ үеэр зөвлөх багш нартай “Харилцан итгэлцлийн бичиг” үзэглэв.

📌 Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн Зөвлөх мэргэжлийн зэрэгтэй багш, удирдах ажилтан 541, БШУГ, НБГ, дүүргийн БХ-ийн мэргэжилтэн 305, нийт 846 хүн оролцлоо.

✅Ирээдүйн бүтээлч, хариуцлагатай монгол иргэнийг хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтдаа хичээцгээе.

Манай аймгаас 7 зөвлөх багш, БШУГ-ын дарга мэргэжилтнүүд оролцлоо.