Сургалтын менежерүүдэд зориулсан “Хувь хүний хөгжил, хандлага, удирдах ур чадвар” сургалт 2022 оны 4 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Эрдэнэ суманд зохион байгуулагдсан бөгөөд ЕБС, МСҮТ, политехник коллежийн 52 сургалтын менежер, БШУГ-ын 8 мэргэжилтэн, нийт 60 хүн хамрагдан, Эрдэнэ сумын ЕБС, МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан туршлага судаллаа.
Сургалтыг Монгол улсын ЗГ-ын гишүүн, БХБСайд Б.Мөнхбаатар ивээн тэтгэж оролцон, сургалтын менежерүүдтэй уулзалт ярилцлага хийлээ.
Сургалтад АЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг оролцон “Орон нутгаас боловсролын салбарт баримталж буй бодлого, хөрөнгө оруулалт, цаашид хийх ажил, анхаарах асуудал”-аар танилцуулга хийлээ
Мөн БШУЯ-ны Боловсролын мэдээллийн технологийн төвийн “Ээлжит хичээлийн Цахим контент”-ийн ахлах зөвлөх Гавьяат багш Ө.Цэндсүрэн, Захиалгат сургалтын абаны дарга Д.Туяа, арга зүйч Н.Сайнбаяр, системийн шинжээч Б.Энхзаяа, Боловсролын баримт бичгийн бүртгэлийн систем хариуцсан бизнес шинжилгээний мэргэжилтэн Б.Элбэгсайхан, Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг, Ө.Батбаяр нар оролцон удирдах ажилтны ёс зүй, манлайлал, багшийн хөгжилд удирдах ажилтны үүрэг чиглүүлэг, ээлжит хичээлийн цахим контенд боловсруулахад сургалтын менежерийн үүрэг оролцоо, боловсролын салбарын мэдээллийн системд хэрхэн ажиллах талаар үнэтэй зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.