Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын санаачилга, дэмжлэгтэйгээр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГО, ШИНЭЧЛЭЛ” сэдэвт сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Сургалтыг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлсний зэрэгцээ аймгийн Засаг даргын нийгмийн салбар хариуцсан орлогч дарга Ц.Буманбуян аймгийн боловсролын салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар холбогдох мэдээлэл өглөө.
Мөн БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн “Боловсролын салбарын бодлого, шинэчлэл”, БЕГ-ын дарга Т.Ням-Очир “БЕГ-ын үүрэг чиглэл, үйл ажиллагааны танилцуулга, эрх зүйн шинэчлэл”, БЕГ-ын Санхүү төсвийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ж.Энхтөр “Боловсролын салбарын төсвийн зарцуулалт, анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт мэдээлэл өгч, хамтран ажиллалаа.
Энэхүү сургалт нь боловсролын салбарын бодлого, төлөвлөлт, төсвийн шинэчлэлийн хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн, цаг үеэ олсон ач холбогдолтой сургалт боллоо.
Түүнчлэн захирлууд “Эрэгтэй багш нарын зөвлөгөөн”-д оролцож, “Мind” сэтгэл судлалын төвийн багш Ө.Батбаярын “Хувь хүний хөгжил-Эерэг хандлага, харилцаа” сэдэвт сургалтад хамрагдан, Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.