БШУЯ-ны харьяа Боловсролын мэдээллийн технологийн төвөөс Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/190 тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг 2021-2023 онд нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах арга зүйн зөвлөмж” сургалтыг 2022 оны 4 сарын 25-26-ны өдрүүдэд Зуунмод суманд зохион байгууллаа.
Сургалтад лаборатори Хүмүүн цогцолбор сургуулиас 120 багш, удирдлага, бусад 30 сургуулиас бага анги, орос хэл, хими биологи, дизайн технологийн 4 багш, БШУГ-ын мэргэжилтнүүд буюу нийт 250 хүн хамрагдан, “Ээлжит хичээлийн цахим контент бэлдэх арга зүй”-д хамтран суралцлаа.
Сургалтыг ДЗОУБ-ын ТОНХ-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд хөгжлийн зохицуулагч Л.Оюунчимэг сургалтад оролцон багш нарт “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.
Мөн БШУЯ-ны харьяа Боловсролын мэдээллийн технологийн төвийн ахлах зөвлөх, МУГБ Ө.Цэндсүрэн ахлагчтай 10 мэргэжилтэн ирж, 7 чиглэлээр “Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах арга зүй” сэдвээр сургалт зохион байгуулж, дадлага хийлгэн, зөвлөгөө зөвлөмж өглөө
Аймгийн Засаг дарга БШУС-тай байгуулсан 2022 онд “Орон нутагт боловсрол, шинжлэх ухааны салбарын чиг үүргийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах” гэрээнд манай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги, орос хэл, хими, биологи, дизайн технологийн багш нар 409 ээлжит хичээлийн цахим контент бэлдэхээр тусгагдсан бөгөөд гэрээний үүргээ билүүлэхэд энэхүү сургалт маш чухал дэмжлэг болж байна.