БШУЯ, БМДИ хамтран зохион байгуулж буй “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хэлэлцүүлэг

115

Орон нутгинй мэргэжлийн бүлгийг 6 бүсийн төвийн цэцэрлэгийг түшиглэн байгуулж, бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн шинэ санааг цэцэрлэг бүр боловсруулан “ Тэргүүн туршлага” цахим санд 168 арга зүй нэгтгэн, мэргэжлийн бүлгийн хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулж, харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулсан. Мөн БШУЯ, БМДИ  хамтран зохион байгуулж буй “ Дэлхийн том хичээл- Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хэлэлцүүлэгт оролцох хичээлийн төлөвлөлтийг боловсруулах арга зүйн багийг мэргэжлийн бүлгийг түшиглэн байгуулж, аймгийн хэмжээнд цэцэрлэг, бүс, аймгийн түвшинд нийт 40 том хичээлийн төлөвлөлт боловсруулан БМДИ-ээс ирүүлсэн шалгуурын дагуу бүсээс шалгарсан 12 шилдэг төлөвлөлтийг ажлын хэсэг үнэлэн, Сүмбэр сумын “Аргал” , Зуунмод сумын хамтарсан багийн “Мэргэн хүүх хөдөө аялсан нь” төсөлт үйл ажиллагаанд суурилсан төлөвлөлтийг үнэдсний хэлэлцүүлэгт оруулахаар хүргүүлсэн. Үндэсний хэмжээнд 101 шилдэг төлөвлөлтөөс шилдгийн шилдэг 20 төлөвлөлт шалгаран хэлэлцүүлэгт оролцох, ” Дэлхийн том хичээл” сайтад  шинэлэг арга зүйн санаа бүхий төлөвлөлтөө байршуулах эрх авснаас Зуунмод сумын хамтарсан багийн “Мэргэн хүү хөдөө аялсан нь” төсөлт үйл ажиллагаанд суурилсан төлөвлөлт шалгарсан.