“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” арга зүйн шинэ санаа бүхий хичээлийн хөтөлбөрийг аймгийн хэмжээнд илрүүлэн II шатны шалгаруулалтад оролцуулахаар боллоо.

333

Суралцагчдыг тогтвортой хөгжлийн боловсролын мэдлэг ойлголт, чадвар хандлагад хөтлөн хөгжүүлэх арга зүйн шинэ санаа, шийдэл бүхий хичээлийг хамтран бүтээх сургалтын менежментийг хөгжүүлж, багшлахуйн сайн туршлагыг илрүүлэн, нийтэд түгээн дэлгэрүүлэх замаар сурган хүмүүжүүлэгчдийн ТХБ-ыг дэмжих зорилгоор үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “ДЭЛХИЙН ТОМ ХИЧЭЭЛ – ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” үндэсний хэлэлцүүлгийн II шатны шалгаруулалтад оролцуулахаар хэл, нийгмийн ухааны судлагдахууны 34, математик, байгалийн ухааны 28, нийт 62 хичээлийн хөтөлбөрөөс шалгуур, үнэлэх аргачлалын дагуу 70 ба түүнээс дээш хувьтай дүгнэгдсэн суурь боловсролын 8, бүрэн дунд боловсролын 5, нийт 13 хичээлийн хөтөлбөрийг илрүүлэн үндэсний түвшний хэлэлцүүлэгт оролцуулахаар хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд ирүүлсэн 62 хичээлийн хөтөлбөрийг ТХБ-той болон судлагдахуун хооронд интеграц хийн, сургууль, багш нар маань богино хугацаанд боловсруулан ирүүлснийг онцлон тэмдэглэе. Мөн Жаргалант, Батсүмбэр сумын сургуулийн сургуулийн удирдлагууд, багш нартаа багаараа хамтран үр дүнтэй ажиллаж, боловсруулсан хөтөлбөрүүд нь бүгд 70-аас дээш хувьтай дүгнэгдэн, дараагийн шатны шалгаруулалтад оролцох болсонд нь баяр хүргэе. Энэхүү “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хувирган өөрчлөх арга зүйн шинэ санаа бүхий хичээлийн хөтөлбөрийг багш нар хамтран боловсруулах үйл ажиллагаанд оролцсоноор ТХ-ийн мэдлэг ойлголт, чадвар, хандлага, арга барилаа дээшлүүлж, нэгж болон ээлжит хичээлээр суралцагчдад ТХ-ийн болон тогтвортой амьдралын зан үйл, хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайванч болон хүчирхийллийн бус соёл, дэлхийн иргэншлийн болон соёлын олон янз байдал зэрэг тогтвортой хөгжлийг түргэтгэхэд хүмүүст шаардлагатай мэдлэг, чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх, үнэ цэн мэдрэмжийг өөрчлөхөд хувь нэмэр оруулахын зэрэгцээ цаашдаа өдөр тутмын ээлжит хичээл, сургалтыг дэмжих үйл ажиллагаандаа нутагшуулах арга барил, хандлага нэмэгдэх ач холбогдолтой юм.Түүнчлэн аймгийн хэмжээнд ТХБ-ын агуулгыг судлагдахуун, хичээлүүдийн агуулгатай интеграцчилсан арга зүйн шинэ санаа бүхий хөтөлбөр, төлөвлөлтийн цахим сан бүрдэж, багшийн арга зүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна.Боловсролын түвшин, судлагдахуун бүрээр 70-аас дээш хувьтай дүгнэгдэн дараагийн шатанд хүргэгдсэн арга зүйн шинэ санаа бүхий хичээлийн хөтөлбөрүүд маань үндэсний хэмжээний цахим санд байршуулагдах 110 хичээлд шалгарч, улмаар үндэсний хэлэлцүүлэгт танилцуулагдах жишиг хөтөлбөрүүдэд сонгогдон “Дэлхийн том хичээл- ТХБ” арга зүйн шинэ санаа, шийдэл бүхий хичээлийн жишээ, багшлахуйн сайн туршлагын загвар болж нийтэд түгэн дэлгэрэх болтугай.

Хамтран ажилласан Та бүхэндээ баярлалаа.

Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт хүсье.