БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2020 ОНД ХИЙСЭН ОНЦЛОХ АЖЛУУД:

494

Төв аймгийн ЕБС-иудын сургалтын орчинг дэмжихэд 2020 онд нийт 570 126,7 мян төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнд:Гадаадын төсөл хөтөлбөрөөр 486,9 сая төг:БСШУСЯ-ны дэргэд хэрэгждэг “Хөдөлмөрлөх ур чадварыг дэмжих” төсөл нь 2016 оноос “Сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох”, математик, физик, хими, дизайн технологийн сургалтын чанарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ онд ЕБС-иудад тоног төхөөрөмж нийлүүлж байгаагаас манай аймагт: Математикийн хэрэглэгдэхүүн /534,18$/ – 23 сургуульд Физикийн хэрэглэгдэхүүн /14382.14$/ – 1 сургуульд Химийн хэрэглэгдэхүүн /6092$/ – 1 сургуульд Дизайн технологийн хэрэглэгдэхүүн/14582$/ – 3 сургуульдАудио, видео хэрэгсэл /755.09$/ – 3 сургуульд 5 багц буюу нийт 213,0 сая төгрөгийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнБАГА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ – 273,9 САЯ ТӨГ Боловсролын чанарын шинэчлэл төслийн 4 дүгээр шатанд Аргалант, Батсүмбэр, Баянжаргалан, Баянцогт, Борнуур, Бүрэн, Жаргалант, Заамар-1, Заамар-2, Мөнгөнморьт, Өндөрширээт, Цээл, 4р сургууль буюу нийт 13 сургуулийн 15 төсөл, БСУГ-ын “Сургалтын менежерүүдийг чадвахижуулах” төсөл буюу нийт 16 төсөл шалгарч 273939,7 мян. төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Б. Дотоодын төсөл хөтөлбөрөөр 34,0 сая төгрөг:Б-1. ФИЗИКИЙН КАБИНЕТ-34.0 САЯ ТӨГ Төв Аймгийн Засаг дарга МУБИС-ийн захиралтай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу МУБИС-ийн МБУС-ийн дэргэдэх “Моноцүкүри” төслөөс 2 дах удаагаа ерөнхий боловсролын 11 сургуульд физикийн Цахилгаан соронзон бүлгийн 34.0 сая төгрөгийн үнэ бүхий 40 цогц багажийг угсран нийлүүллээ.